Хүүхэд өөрийн төрсөн ах эгч өвөө эмээгийн гэрээс бусад газар байрлан гэр цэвэрлэж, хүүхэд харахыг ХОРИГЛОНО

Moderator
2021/07/16

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын тушаалаар Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг гаргасан байдаг. Тус жагсаалтад

 -Цаг агаарын тохиромжгүй онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах

-Массажийн үйлчилгээ үзүүлэх

-Гар аргаар алт болон үнэт метал олборлох

-11.01-5.01-г хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах

-Өөрийн төрсөн ах эгч өвөө эмээгийн гэрээс бусад газар байрлан гэр цэвэрлэж, хүүхэд харах

-Шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт урлагийн үзүүлбэр үзүүлэх

-Авто зам дээр худалдаа хийх

-Хог хаягдлыг цуглуулах боловсруулах ялгах цэвэрлэх ажлыг хүүхдээр хийлгэхийг хоригложээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна