Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдана

Moderator
2021/07/15

Баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байгаа учир Засгийн газар энэ долоо хоногт ээлжит хуралдаанаа хойшлуулсан. Тэгвэл маргааш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар шийдвэр гаргах юм. 

Уг хуралдаанаар Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулах талаар шийдвэрийг албан ёсоор гаргана.

Мөн дэлхийн улс орнуудад коронавирусийн мутацид орсон хувилбар эрчимтэй тархаж байгаа учир  гадаадаас ирж байгаа иргэдийг  тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комиссоос Засгийн газарт хүргүүлээд байна. Иймээс уг асуудлыг маргаашийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.