Хүрхрээн дээрээс халтирч, ус руу унасан иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Moderator
2021/07/14

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт орших “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байсан нэг иргэн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд энэ сарын 12-ны ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид долдугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагаас 23:00 цаг хүртэл Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тус өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хүрхрээний 5 метрийн гүн усанд 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт усанд осолдож, сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна