Б.Галаарид: Наадмын хагас галзуу клипийг хараад үнэхээр дур гутав

Moderator
2021/07/13

Үндэсний их баяр наадмыг өдрийг тохиолдуулан бэлдсэн “Би Монгол хүн” цахим концерт ням гараг/2021.07.11/-ийн орой 17:00 цагт иргэдийг хүртээл болсон ч олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл, маргааныг дагуулаад байна.

Тэгвэл Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид уг концертын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Төрийн наадам, гэрийн найр аль аль нь тогтсон ёстой, дэгтэй, соёлтой. Наадмын хагас галзуу клипийг хараад үнэхээр дур гутав. Хайран сайхан уран бүтээлчдийн маань хэдээр нь ч алиа салбадайн дүр бүтээлгэсэн юм? Дууны агуулга, утгыг яагаад бодолцоогүй юм? Хоёр жил дараалан согтуу монголын дүрээр бахархлаа. Тийм бахархалт сайхан юм мөн үү? Бөөлжүүлж харуулах л дутав. Архи уугаад хундагаа шидэж ч байх шиг, бүсгүй хүний хормой хот сөхөж ч байх шиг. Хаа байна, төрт ёс минь? Хаа байна, монгол өв соёл минь? Хэн гээч "мундаг" нь зөвлөсөн юм бол? Хэн гээч "мундаг" нь найруулсан юм бол? Уран сайхны хяналт энэ тэр гэж байгаагүй юм байх даа? Эцэст нь төрийн наадам, айлын найр хоёроо ч олигтойхон ялгаж салгаж ойлгодоггүй яамтайгаа ухаарлаа. Соёлын яамтай болоход нь алгаа ташин баяр хүргэсэн сэн. Солиотой клипийг нь хараад амаа барин гасаллаа. Ай халаг, эй нүдний булай гэж...” гэжээ.

 

ХуваалцахЖиргэх


Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.66
    2021/07/24

    Ука,Хишигдалай мэтийн хүмүүс юу ч хийхээс буцахгүй хүмүүс гэдэг ч ёстой үнэн шүү.ЭНЭ МУУХАЙ ХҮМҮҮСЭЭР УРЛАГ ДУТАХГҮЙ НЭГ ЗАХ ЗАМБАРАА ГЭЖ ЭНЭ ХҮМҮҮСЭД БАЙДАГГҮЙ ХҮМҮҮС

    Хариулах
  • 202.9.40.194
    2021/07/17

    Zass Galaariid hoshin shogt durgui hursen biz.Baatar bol sain nairuulagch.Gol n alialagch savsagnuur Altanshagaig yah gj oruulsan uom.Bold Serchmaa duulaagui bhd ter t1 duulna gj uo bsaniim.MANg dagaj dalganadag amitan.Aviyas bol bhgui.Ene hesgiig bur hasah heregtei.Baatar bol uomiig hiideg hun.Zugeeree.

    Хариулах
  • 139.5.218.12
    2021/07/14

    Цэрэг бүжиглүүлнэ жаран цагаан адуун дээр брейк хийнэ

    Хариулах
  • 139.5.218.12
    2021/07/14

    Цэрэг бүжиглүүлнэ жаран цагаан адуун дээр брейк хийнэ

    Хариулах
  • 139.5.218.12
    2021/07/14

    Цэрэг бүжиглүүлнэ эсвэл жаран цагаан адуу баруун монголын гунигт дуун дээр цовхчино

    Хариулах
  • 202.55.188.100
    2021/07/14

    Bas iim aimar hachin turiin naadam baidag l yum bn hahaha

    Хариулах
  • 202.9.46.174
    2021/07/14

    зурагтаар пиво, виноны реклам явуулаад байгааг ч одоо зогсоох хэрэгтэй, энэ бол бас л хагас солиоролын нэг хэлбэршдээ

    Хариулах
  • 64.119.18.119
    2021/07/14

    Uka, hishigdalai metiin yu ch hiihees butsahgui yumnuudaar uls, urlag dutahgui shte. ichij amidrah heregtei.

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/07/14

    Tsahim naadam gej heden zombi shig yumnuud buugnurch orilj hashgirch, tatganadagaa boluh heregtei, uneheer taalagddaggui

    Хариулах
  • 64.119.19.160
    2021/07/13

    Oyunerdene ax Baatartaigaa niilj 2.5 terbum ideed Mongol soyoliug doromjilov. 2 lang ni shirond hii

    Хариулах
  • 87.214.24.143
    2021/07/13

    ene bujignaaniig uzeed minii shuteen Ariunbaatar , Altanjargal Dolgor geed humuusiig yaah gej orov doo gej haramsaj bailaa unehee segsegnesen hagas galzuu tsuglaan bailaa yun korona tsaashaa , teriig medeh uhaan buten hun baihgui l haragdana lee , ongonii huvid goe ch gelee tsag uyee oloogui soliortson amitad shig l haragdaj baisniig nuuh yun Galarid guai zov harjee

    Хариулах
    • 87.66.142.201
      2021/07/14

      Mungunii tuluu ichihgui sh de

  • 202.126.89.137
    2021/07/13

    Энд би юу үзээд байгаагаа ойлгосонгүй юуг илэрхийлэх гээд байгаа юм вээ Жаахан жудагтай ёс төртэй баймаар юм шиг Урлаг тэр дотороо хошин шогынхон рок попынхоны салбадай нарын хярамцагуу Урлагаас холдох ёстойн холдож дараагын үеийнхэндээ зарим нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй болсон юм шиг Муугаар хэлбэл сүүгүй ямаа холбоосогоо гэж

    Хариулах
  • 103.212.118.172
    2021/07/13

    Өнөөгийн бидний төрх шүү дээ..урлөгаар л илэрхийлсэн болохоос.бид ийм галзуу нийгэмд амидарч бна

    Хариулах
    • 91.20.53.153
      2021/07/14

      Харин тийм. Одоо монголчууд яг ийм замбараагүй, энд тэнд үсчсэн, үсэрсэн, далдаганасан, долигоносон, ухаангүй, галзуу байдалтай байгаа. Гэхдээ концерт тэр чигээрээ тийм байгаагүй. Маш гоё зохиомж өгүүлэмжтэй, замбараатай цэгцтэй, буурьтай суурьтай хэсгүүд их байсан. Байгалийн зургууд, монгол үндэстний хувцас, өв соёлоор бахархах сэтгэгдэл төрсөн. Концерт үзэж байхдаа "Бидэнд яг одоо юу хэрэгтэй вэ?" Асуулт тавин хариулт хайн үзсэн. Бидэнд эх орноо хайрлах хайр л хэрэгтэй юм. Яг тэр өгүүлэмжийг концерт Жавхлангийн дуулсан "Би монгол хүн" дуунд "Би монгол хүн. Эх орондоо хайртай хүн" гэж дуулуулаад төгсгөдөг. Эх орноо хайрлах нь бидний энэ замбараагүй байдлаас гарах ганц гарц. Тиймээс би концертыг зарим нэг шүүмжлэлд өртсөн хэсгүүдээс бусад нь харин ч сайн болжээ гэж харсан.

    • 87.66.142.201
      2021/07/14

      Haha yag mongoliin unen tsarai

  • 122.201.22.16
    2021/07/13

    Сараа ариунаа мэт тэгээд салбадай хариугүй юмнуудын байж байгааг дээ үнэндээ өөр юу ч чадахөвдээ байгаа нь энэ

    Хариулах
  • 122.201.22.16
    2021/07/13

    Алтанжаргал минь чи юунд иим балай юманд оролцож байгаа юм бэ ариунбаатар минь чи ингэж доош орох гэждээ цаашид иим эргүү юманд та 2 бүү оролцоорой

    Хариулах
    • 103.26.193.74
      2021/07/13

      Bi ch bas halaglaad syyna.iim dyrd orj hiimori zolboogoo gytaah ch gej de.za ter Uka ntr bol ygaasaa l ....tsytstsyy

  • 122.201.22.16
    2021/07/13

    Яг үнэн ука шагай чука хэн хэн билээ дээ тэнэгүүдиин цуглуулга монгол ёсыг доромжилж галзуу согтуу үймээн шуугиан болж байна лээ найруулагч гэждээ үнэндээ энгиин хөгшин би арай дээр юм хиих байждээ

    Хариулах
    • 64.119.25.162
      2021/07/13

      Ойлгомжгүй юм хиих юм юу г ч үзүүлэхгээд байгаа юмУчиргүйл бүжиглээд байх юм Урлагийн судлаач томчууд нэг хянаж баймаар юм