Зугаалж явсан хоёр иргэн сураггүй болоод ЕС хонож байна

Moderator
2021/07/13

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт энэ 04-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ. 

 Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.  Эрлийн баг 2 бүлэгт хуваагдаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгааг үр дүнд хүрээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна