Шатахууны үнэ дахин нэмэгдэх үү?

Moderator
2021/07/12

Өнөөдөр нийгмийн сүлжээнд шатахуун түгээх зарим станцууд АИ 92 авто бензинийг олгохгүй байгаа талаар бичиж байна. Энэ сарын эхээр АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн. Тэгвэл цаашид ч авто бензений үнэ өсөх талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Учир нь гадаад зах зээл дээр шатахууны үнэ өндөр байгаа аж. Иймээс дотоодод шатахууны үнийг дахин нэмэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Одоогоор үнийн өсөлтийг хүчээр барьж байгаа учир ийнхүү хомсдол үүсэж эхэлсэн тухай мэдээлэл байна. Иймээс энэ сарын сүүлээр юмуу ирэх сарын ихээр шатахууны үнийг дахин нэмэх юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна