Токио хотноо 2021.07.23-08.08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 13 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Энэ удаад Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх нар олимпод оролцогчийн мандат болон хувцас хэрэгслийг гардуулан өгч, амжилт хүслээ.
Энэ удаагийн олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагч нарт 13 багц хувцас хэрэгсэл олгож байгаагийн 8 багц нь үндэсний брэнд Michel Amazonka бол 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.
Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа нар шигшээ багийн дасгалжуулагчдын хамтаар оролцоно.
Тэд Төв аймгийн Эрдэнэ суман дахь бэлтгэлийн баазад ногоон бүсийн бэлтгэлээ үргэлжлүүлж байна.







ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.21.98.154
Ene jiliin olympiin huvtsas heregelel saikhan boljee
Хариулах