ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр ажлаа өгөх хүсэлт гаргажээ

Moderator
2021/07/09

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр өнөөдөр өөрийн хүсэлтээр  ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. 

Ш.Энхтөр нь 1994 онд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсчээ.  Ажлын гараагаа ЭНЭШТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас ажлын гараагаа эхэлсэн байна. Дараа нь тасгийн эрхлэгч, Хүүхдийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн дэд захирал хийж байгаад, 2011 оноос өнөөдрийг хүртэл ЭХЭМҮТ-ийн ерөнхий Захирлын алба хашиж байгаа юм.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.95
    2021/07/11

    Ажлаа өгөхөөс аргагүй байдалд оруулж өргөдлийг нь өгүүлээд, таньдаг Эхо-гийн эмчээ авчраад тавьсан гээ биз дээ. Энхболд өөрийгөө тойруулаад өөр шигээ тэнэгүүдийг цуглуулчихдаг хүн дээ. Түүнийгээ ажил хийж байгаа гэж боддог юм шиг байгаам. Тийм юм хийхдээ гаршсан, ёстой ичиж зовохгүй хийнэ шүү дээ. Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар баастай гэдэг шиг тийм л амьтан даа. Эрүүл мэндийн салбарынхан чирч гулдарч хөөж явуулахгүй бол өөрөө явахгүй маанаг байна.

    Хариулах
  • 180.83.205.79
    2021/07/10

    Энхтөр захирал чадварлаг оюунлаг ажилсаг хүн дээ ийм хүнийг бэлдэхэд 20 жил болно

    Хариулах
  • 66.181.183.22
    2021/07/09

    энхтер дарга яамны харьяа эмнэлэгуудээс хамгийн менежмент сайтай дарга шуу дээ эмч нарыг дэмжлээ гэж улс тержихивуу дээ

    Хариулах
  • 202.179.21.209
    2021/07/09

    Чадвар эмч удирдлагуудыг шахсаар байгаад л ийм байдалд оруулж байна даа, оронд сэтгүүлч удирдах уу .....

    Хариулах
    • 103.57.95.243
      2021/07/09

      монголын хүүхдийн хамгийн мундаг эмч дээ Ингээд халж солиод сайжирдаг бол ч яахав Сайжирна гэсэн баталгаагүй байхад л чадвартай хүнийг халаад хаядаг ер нь зөвүү Ингэж байхаар цалингаар торгох зэрэг арга хэмжээ авч болдоггүй юмуу Энэ тахалыг ямарч сайн эмч байгаад барахгүй шүү