Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ямар нэгэн байдлаар хурдан морины уралдаан болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон юм.
Гэтэл энэ сарын 7-нд нийслэлийн Налайх дүүргийн III дугаар хороо Баянбүрд гэх газар 300 орчим хүн цуглаж сунгаа зохион байгуулах гэж байсныг эргүүлийн баг Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүд, Налайх дүүрэг, Төв аймгийн Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран таслан зогсоосон байна. Тухайн уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүй уралдах гэж байсан хүүхдүүдийг бүртгэлжүүлсэн уяачид хариуцлага хүлээлгэлээ.
Мөн энэ хугацаанд Төв аймгийн Сэргэлэн, Нийслэлийн Налайх дүүргийн Налайхын гол, Баянбүрд, Хүй долоо худаг зэрэг газруудаар хяналт тавин ажилласан бөгөөд найман уяачдын галаар орж 25 хурдан морь уралдаанч хүүхдийг бүртгэлжүүллээ.
Зарим уяач уралдаанч хүүхдээ вакцинд хамруулаагүй, бүртгэлжүүлээгүй, эцэг эхээс нь зөвшөөрөл аваагүй гэх мэт зөрчлүүд гарч, тус уяачдад шаардлага тавихад шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна