Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор 2006 онд анх Улаанбаатар хотноо “Дээлтэй Монгол наадам”-ыг “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан.
Энэхүү наадам нь Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолтыг зохион байгуулж, Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг зочин оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос зэргийг шалгаруулан, үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, уран бичлэг, уран хайчилбар урчуудын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах, Монгол үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалах, Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлалыг цогц хэлбэрээр олон нийтэд таниулах зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Dance chance-тэй хамтран хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан "Дээлтэй Монгол наадам"-ыг цахимаар зохион байгуулж, Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн #ДээлтэйМонголChallenge #Dancechance уралдааныг эхлүүлж байна.
Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд 2021.07.09 - 08.09 хүртэл сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэж, 1, 2, 3 байр эзлүүлж шагнаж урамшуулах юм. Та бүхийг идэхтэй оролцохыг урьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна