Улсын начин Э.Энхбат өөрийн найз олимпийн аварга Н.Түвшинбаяртаа зодуулж, хүнд гэмтсэн. Улмаар өнгөрсөн хавраас эхлэн БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. Түүнийг эхнэр сахиж байгаа юм. Тэгвэл Э.Энхбат начны ээж болон хүүхдүүдийг нь БНСУ руу явуулахаар болсон байна. Х
Энэ талаар талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.Тэрбээр “Долдугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начнаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна.Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон гурван хүүхдийг нь БНСУ руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ.Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана. Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг” хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.10.22.39
Босоод ирнэ шүү начин минь. Бөхийн ногоон дэвжээ тань. Бүүдийн гуниад бна шүү. Бушуухан ирээрэй та минь. Зүүдний мананд дундаас. Зүгээр л наашаа алх. Уудам талын нар шиг. Улс эх орондоо хурдан ирээ начин минь. 2021.7.7 мөөгий
Хариулах150.129.142.39
Босоод ирээсэйдээ.Залуучууд минь архинаас хол байгаарай!Хоёр сайхан залуу минь ийм ч бх гэж дээ
Хариулах