Монгол Улсын Гавьяат жүжигчин “Хөх чоно” С.Дамдин тэнгэрийн орноо заларчээ.
Тэрбээр 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун суганд төржээ. Тvvнийг “Их замын эхэнд" киноны Хөх чонын дүрээр нь ард түмэн андахгvй.
Тэрээр 1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн. 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр ажилласан. 2010 онд гавъяат жүжигчин цол хүртсэн. Мөн Оросын Холбооны Буриад улсын гавъяат жүжигчин. Театрын тайзнаа тоглосон жүжгүүд “Любовь Яровая”-гийн Кутов, “Наянчулууны ой”-н Эрдэнэ-Очир, “Өрсөлдөөн”-ий Тулгаа, “Анхны тулаан”-ы Лепешинский, “Хөөрхий дээ, Марат минь”-ийн Марат, “Арын албаныхан”-ы Сүхбаатар жанжин, “Нүд”-ийн Дугар, “Цаг өөр болжээ”-гийн Ваган, “Би яагаад”-ын Чагнаа, “Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла, “Хурлын дараа”-гийн Сүхээ, “Бумбат эрдэнэ”-ийн Дорж, “Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий, “Нэгэн нярвын паян”-ы Дорж, “Буурай аав”-ын Буянтогтох, “Их авхай”-н Амгалан, “Унаган хайр”-ын Чагдал, “Шинэ зам”-ын Сүхбаатар, “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага”-ын Эрнесто Рохос, “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов, “Байцаагч түшмэл”-ийн Осип, “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг, “Буцах хаяг”-ын Нямбуу, “Халуун газар”-ын Баасан, “Амин булаг”-ийн Донгой, “Тамын дурлал”-ын Кебот, “Ромео Жульетта”-гийн Эскаль ван, “Цахлай”-н Шамраев, “Эрлэгийн данс”-ийн Жанчив, “Саран хөхөө”-гийн Дэрэм, “Шөнө амталсан нулимс”-ын Халзангийн дүр гээд зуу зуун уран бүтээлийн гол туслах дүрүүдэд тоглосон байдаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
103.229.178.26
Монгол эр хүний дүрийг сайн гаргаж чаддаг мундаг жүжигчин дээ, харамсалтай бна
Хариулах66.181.190.28
Бүр үхчихээ шахдаг тийм их ангийн хорхойтой, ан хийх хобитай хүн байж билээ. Амьтан харагдахад л Дамдингийн буу тасхийж байдаг гээд л үеийхэн нь ярьдаг байж билээ
Хариулах202.9.41.33
Гүн эмгэнэл илэрхийлье
Хариулах