Ойн Судалгаа Хөгжлийн Төв -өөс хийсэн судалгаанд үндэслэн энэ жил Монгол улсын хэмжээнд нэн шаардлагатай 60 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Архангай, Завхан болон бусад аймгуудад агаарын хөлөг болон механик аргаар тэмцлийн ажлыг явуулна.
Энэ жилийн хувьд хоёр төрлийн ойн хортон шавжийн хэт олшрох үе таарч байгаа. Иймээс тухайн зүйлийн шавжид тохирсон тэмцлийн аргыг хэрэглэх юм.
Улаанбаатар хот орчмын ногоон бүс болох Богдхан уулын орчимд өнгөрсөн 7хоногоос эхлэн тэмцлийн ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Богдхан уулын Хүрхэрээ, Хүрэл тогоот, Түр хурах зэрэг хортон шавжийн хэт олшрох үүсээд байгаа газруудад тэмцлийн ажлыг зориулалтын агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээт бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг явуулж байна.
Тархалт ихтэй нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, хортонтой тэмцэх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн Судалгаа Хөгжлийн Төв, Нийслэлийн Байгаль орчны газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж арга хэмжээ авч ажиллаж байна.
Өнөөдрийн хувьд 2000 орчим га талбайг хамарсан бөгөөд ойн хөнөөлт хортон, шавжтай тэмцлийн ажил үргэлжилж байгаа тул тухайн бүсын иргэд, байгаль хамгаалагчийн болон засаг захиргааны нэгжээс өгөх зөвлөгөө, журмыг баримтлан хамтран ажиллахыг хүсье
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна