Эрүүл мэндийн сайд С.Энхболд өргөдлөө өгөх гэж байна уу

Moderator
2021/07/05

Өнгөрөгч Бямба гараг /2021.07.03/-т коронавирусийн халдвартай 35 настай иргэн Р нийслэлийн Энэрэл эмнэлгээс тусламж хүсэж ирэхэд нь түүнд “хороо чинь биш байна” гэснээр тэрээр анхан шатны тусламж ч авч чадалгүй тус газрын гадна амиа алдсан маш харамсалтай хэрэг гарсан.

Мөн коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй, иргэд амиа алдсаар байна. Иймд зарим иргэдийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үүрэг ажлаасаа огцрохыг шаардаж байгаа юм.

Тэгвэл С.Энхболд сайд “үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бэлдсэн. Харин тэрээр нийгмийн сэтгэл зүйг хэрхэхийг харзнаж байна” гэж эх сурвалж мэдээллээ.

Харин өнөөдөр /2021.07.05/ 11:00 цагаас эхлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэлсэн бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулна гэсэн зарын хэвлэл мэдээллийн байгууллагуудад тараагаад байна. Харин тус хурлаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.249
    2021/07/06

    Дунд доод шатанд ажилладаг хүмүүс чинь ямарч сэтгэл байлаггшй шүү

    Хариулах
  • 213.142.96.249
    2021/07/05

    Oyun Erdene bas tsug yavahestoi shtee. Japan Solongost bol ehleed Erunhii saidiin zaillulan shtee.

    Хариулах
  • 66.181.161.80
    2021/07/05

    Эргүү юмыг анхнаасаа тавихгүй байсын

    Хариулах
  • 202.55.188.106
    2021/07/05

    Зайлсан дээр энэ хар мөртэй хүүр

    Хариулах