Өчигдөр буюу дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо Баянхошууны тойргийн шинэ замд Т.Приус маркийн автомашинд явган зорчигч долоон настай хүүхэд мөргүүлснийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ.
Явган зорчигч нь эцэг эх, асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а/ дахь хэсэгт “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Хэдийгээр хүүхэд замын гарцгүй хэсгээр гарч байгаа боловч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ба явган хүний гарцын мэдээлэх тэмдэг, хэвтээ тэмдэглэл байсаар байтал автомашиныхаа хурдыг хасаагүй нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг Тээрийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
112.72.6.138
Яахаараа 7 хон настай хүүхэд хараа хяналтгүй зам дээр ганцаараа явж байдаг юм? Яагаад дандаа жолооч буруудаад хариуцлагагүй эцэг эхчүүд зүгээр өнгөрдөг юм? Хууль журам заалт гэж байдаггүй юмуу?
Хариулах103.229.178.26
гэрэлтэй, шугамтай гарцаар, бүр гарцны ногоон гэрэл ассаны дараа явган зорчигч зам гарч байхад урдуур дайрчихдаг шахаад гардаг машин унасан малнаас дор амьтдаа журамладаг болоочээ
Хариулах