Монгол түмний хайртай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, ая зохиогч Нанзадын Чулуунхүү агсныг сүүлчийн замд нь үдлээ.

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул тэрбээр Галуутайн голын урд талд орших “Худгийн” ам гэх газар мэндэлжээ.
Дунд сургуульд байхын дуулах авьяастай жаахан хүү цангинасан хоолойгоор “Цомбон туурайтай хүрэн” нэртэй уртын дуу дуулдаг, сургуулийн концерт, сум, аймгийн чанартай урлагийн үзлэгт байнга түрүүлдэг байсан гэдэг. Бага, дунд сургуулиа төгсөөд, 1964 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж, малын эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн ч хоёр сарын дараа цэргийн албанд морджээ. Тэрбээр цэргийн амьдралаа ч дуун дунд өнгөрүүлсэн түүхтэй. Дуулж явсаар хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Б.Шарав, С.Билэгжаргал, Л.Мөрдорж нартай дотно найзууд болж, ая зохиож эхэлжээ.
Анх ая хийсэн шүлэг нь “Настан буурал эмээ” хэмээх олонд түгсэн дуу юм. Мөн тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Насны хань”, Б.Дашзэгвийн “Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан” зэрэг дуунд дуртай бүхний аялж явдаг олон зуун дууг амилуулсан байна.
Мөн “Цэргийн харуул”, “Морьт суман”, “Цэргийн вальс” зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй 70-аад дуу “төрүүлжээ”. “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”-оос эхлээд түүний олон дуу адуу, морины сэдэвтэй билээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна