Өнөөдрөөс /2021.07.04/ хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр болжээ.
Тодруулбал, 5 шар-Драгон авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явах юм.
Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал–Төмөр замын төв вокзал” чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж, зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явах бэлтгэл ажлыг хангаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна