Цар тахлаас өмнө Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг байв. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 8000-10000 юань байсан үе. Гэтэл энэ сарын байдлаар Эрээн-Улаанбаатарын автомашины ачаа тээвэрлэлтийн үнэ 50000-60000 юань болоод байна. Одоогийн байдлаар Замын- Үүд боомтын хяналт шалгалтын бүсэд 619 тээврийн хэрэгсэл, боомтын гадна 51 ачаатай, ачаагүй 1280 машин нийтдээ 1950 тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байна. Үүнийг дагасан маш олон асуудал үүсэж байна.
Тухайлбал, цахим худалдаа эрхлэгчид хүнд байдалд орж хүмүүсийг хууран мэхлэсэн хэргээр шүүх цагдаагийн хаалга татах нь энүүхэнд болж байна. Мөн ачааны бөөгнөрөл үүссэнээс шалтгаалж тээврийн үнэ тэнгэрт хадаж, өргөн хэрэглээний бараа таваарын үнэ нэмэгдсээр байна.
Тэгвэл Ерөнхий сайд газар дээр нь ажиллаж, салбарын сайд дээрх ачааллыг бууруулахад хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа.
Замын-Үүд сумыг нэн яаралтай халдваргүй бүс болгох шаардлагатай. Улаанбаатар хотоос халдварын эмч нарыг дайчлах ажиллуулж, Ногоон бүс болгоё.
Тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах төхөөрөмж дутагдаж байна.
Олон улсын тээвэр хийж буй жолооч нарын халдваргүйжүүлэх цогц арга хэмжээ хэрэгтэй.
Экспортын ачаа ачиж байгаа гаалийн хяналтын талбайд ачааны гадаргуугийн ариутгал чухал байна. Ачааны сав баглаа боодлоос вирус илэрсэн.
Хоосон гарч байгаа машины тоог эхний ээлжинд 150-200 болговол ачааны бөөгнөрөл багасна гэдгийг Л.Халтар сайд хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна