Нүдний ухархайдаа том хэмжээний уйланхайтай хэмээн оношлогдсон А.Бэлгүнтэй хүүгийн хагалгааны зардлыг цуглуулах аянд олны танил хүмүүс нэгдэж байна.
Энэхүү мэс ажилбар нь Монголд хийгдэх боломжгүй учир хүүгийн эцэг эх БНСУ-ын Юнсэй их сургуулийн Сэбэранс эмнэлэгтэй холбогдож, хагалгаа хийлгэхээр товложээ. Хагалгааны зардал нийт 80 сая төгрөг бөгөөд үүнд зориулж хандивын сугалаат аян өрнөж эхэлсэн байна. Тодруулбал, хүүгийн гэр бүл өөрсдийн prius 30 загварын машинаа тус сугалааны хонжворт тавьжээ.
Дээрх аянд жүжигчин А.Энхжин, Б.Шинэбаяр, сагсан бөмбөгийн тайлбарлагч Б.Энх-Амгалан тэргүүтэй олон олны танил хүмүүс нэгдээд байгаа юм.
Бэлгүнтэй хүүгийн хагалгаа ирэх сарын 28-ны өдөр болох бөгөөд БНСУ-д очоод хагалгаанаасаа өмнө мөн тусгаарлагдах аж.
Жүжигчин Н.Ялалт энэ талаар дөнгөж сая лайв хийж “Цар тахалын үед давахад амаргүй даваа энэ залуу гэр бүлд тулгараад байна. Тийм учраас та бүхэн ч мөн өөрийн чадахаараа туслаарай. Нэг хүн хэдэн ч сугалаа авч болно. Мэдээж ковид-19 халдвараас болж зарим бизнесүүд хаагдаж, байдал хүндхэн байна. Гэхдээ л манайхан “өгье гэвэл ганцаасаа” гэх сайхан үгтэй ард түмэн шүү дээ” хэмээн ярьлаа.
Нэг сугалаа 21 мянган төгрөгийн үнэтэй.
Хандивын данс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
223.104.39.67
uka uranholboonuud iim yuman deer tag.huuhdiin kaash budaa,pampers reklamddag garuud bj.
Хариулах