Ховд аймаг Монгол Улсын шилдэг аймаг боллоо

Moderator
2021/06/30

Ховд аймаг  “Монгол Улсын шилдэг аймаг”-ийн нэгээр шалгарчээ.  Монгол Улсын Засгийн газраас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу  жил бүр нийслэл, салбарын яам болон 21 аймгийн ажлыг дүгнэж, байр эзлүүлдэг.

Үүгээр Ховд аймаг 2019-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 290 гаруй бүтээн байгуулалтын ажил хийжээ. Улмаар орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, хүний хөгжлийг дэмжих чиглэлд анхаарч ажилласан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна