"МИАТ" компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболийн төмөр цохиураар цохиж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж багагүй шүүмжлэл дагуулсан. Ажилчдынхаа өрөөнд яргалал үйлдсэн С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ахынхаа ивээлээр дарга болсон гэдгийг тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Иймээс МИАТ-ын захирал Баттөр С.Батсүхэд үг хэлж чаддаггүй, түүний хууль бус, гэмт үйлдлийг нуун дарсаар ирсэн байдаг. Тэгвэл түүн хуулийн байгууллагаас ямар хариуцлага тооцсоныг тодрууллаа.
Шалгалтын явцад С.Батсүхэд зодуулсан, хүчирхийлэлд өртсөн гэх 10 гаруй хохирогч гарч ирсэн бөгөөд хохирсон гэх ажилчдад шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хохирогчдын хүчирхийлэлд өртсөн гэх цаг хугацаа янз бүр байгаа аж. Одоогоор тус асуудалтай холбогдуулан дарамтат өртсөн гэх 50 гаруй ажилчдаас тайлбар, мэдүүлэг аваад буй бөгөөд уг бичлэгийг анх цахимд байршуулсан иргэнийг эрэн хайж байгааг гэнэ.
Мөн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.3-р зүйлээр Хүний биед хохирол учруулалгүй халдаж, зодсон гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
49.98.155.159
ajil .s zailuul ch
Хариулах167.86.3.175
ajliin tsagaar muushigdaj baigaad barigdsan yum bishuu
Хариулах66.181.176.172
МАН ын хүн биз бодвол. Энэ намыг тараагаасай
Хариулах202.9.40.39
Yu be , 100k chini naad hunii udriin hoolnii mungu shd ... medreh ch ugui dee
Хариулах