Зон Олны намын дарга Э.Одбаяр оногдуулсан шийтгэлийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр буюу 2021.06.29-ний өдөр болж дараах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, Э.Одбаярт Засгийн газар, УОК-ын гомдлын дагуу ЦЕГ-аас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, шийтгэл оногдуулсныг СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгон шийдвэрлэжээ. Түүнийг дараах шаардлагуудыг тавьсан үндэслэлээр ЗГ, УОК буруутгаж байсан юм. Үүнд:
гэсэн 3 шаардлагыг нь "олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдэгдэл тараасан" хэмээн буруутгаж байсан боловч дээрхи шаардлагуудыг тавьснаас хойш төд удалгүй Засгийн газар дээрхи шаардлагуудтай санал нэгдсэн шийдвэрүүд гаргаж эхэлсэн байдаг. Тухайлбал тусгаарлалтын хугацааг 7-10 хоног болгож, эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр, ковид-19 нөхцөл байдалтай дасан зохицож амьдрах тухай төлөвлөгөө боловсруулсан тухай ЗГ-ын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг 2020 оны 11 сарын 11-нд олон нийтэд мэдэгдсэн зэрэг нь Э.Одбаярыг буруутгах үндэслэлгүй болох нь тодорхой болжээ.
Нөгөөтэй түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хүндэд халдсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрүүгийн цагдаагийн газарт хандаж, Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хандсан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж ЦЕГ-аас зөрчлийн хэрэг үүсгэн, шийтгэл оногдуулсан байдаг.
Ийнхүү шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн тул хариуцагч Э.Одбаярт холбогдох шийтгэлийг хэвээр үлдээсэн байна.
Тодруулбал Э.Одбаяр нь өөрийн Odbayar Demos.mn фейсбүүк хуудастаа “Женко огцор! Монгол улсын хөгжлийг гацааж, төмөр замын ажлыг овоолсон шороо болгосон гэмт хэрэгтэн нэн даруй огцор!” гэж бичсэн, мөн “Үндэстнийг Аюултай Байдалд Оруулах зөвлөл Монгол Улсыг Ерөнхийлөн бусниулагч Жонхуу Гадаадад гацсан Монголчуудад нуруугаа харуулаад бүтэн жил боллоо. Улс орны тэргүүн нэг юм хийх байлгүй гээд иргэд нүдээ ширгэтэл харлаа” гэхчилэн бичсэн асуудлаар түүнийг буруутган шийтгэл оногдуулсан байна. Харин Э.Одбаярын хувьд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь боогдуулж байна хэмээн үзсэн тул давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
139.5.218.176
жанхуугийн үнэнийг л хэлсэн байна.
Хариулах64.119.26.133
Хүний заавраар нам байгуулж самрах гээд Эби аав нартайгаа алга бол.
Хариулах