Хэрлэн голд зугаалж яваад осолдож нас баржээ

Moderator
2021/06/30

Наймуулаа зугаал яваад нэг нь Хэрлэн голд осолдож, нас баржээ. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хэрлэн” голд 8 хүн зугаалж явснаас 1 хүн осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Түмэнцогт сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 31 настай эрэгтэй Т-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.29-ний өдрийн 20:16 цагт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Өндөр цэгц” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна