Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 41 нас хүрч байна. Тэрбээр 1980 оны зургадугаар сарын 29-нд төржээ. Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн ч Хэнтий аймгийн Бэрх тосгонд өссөн.
Тэрээр Улаанбаатар хотод мэндэлсэн ч Хэнтий аймагт өссөн. Хүүхэд насаа өвөөтэйгээ хамт өнгөрөөсөн бөгөөд 5 нас хүртлээ хэлд ороогүй хүүг тусгай сургуульд оруулах талаар санал тавьж байсан ч гэсэн өвөө нь шантралгүй зүтгэсээр одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаанд аваачиж хэлд оруулжээ. Арван жилдээ нийгмийн хэт идэвхитэй сурагч байсан бөгөөд телевизийн хөтлөгч, яруу найрагч, лимбэчин түүгээр ч барахгүй Скаутын дарга хүртэл хийж явжээ. Улмаар Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд төгсөгчид хотыг зорьж байхад тэрээр төрөлх сумаа зорьсон юм.
Сургуулиа төгсөөд очсон залуу боловсон хүчинг эхлээд манаачаар ажиллах санал тавихад татгалзалгүй ажилласан бөгөөд арваад хоногийн дараа Тамгын газрын даргаар томилогдов. Ажил голдог эсэхийг мэдэхийг хүссэн шалгуурт тэнцсэн нь энэ байжээ. Цэрэг татлагыг амжилттай зохион байгуулах, архидалтын эсрэг тэмцэх, зуд нүүрлэсэн сумдад арга хэмжээ авах зэргээр залуу даргын өмнө олон асуудал байсан. Тухайн үед хот хөдөөгийн ялгааг маш ихээр мэдэрч байсан түүний үзэл бодол одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй. 2015 онд өөрийн гаргасан хоёр дахь ном болох Азийн хүлэг улсдаа энэ талаар нарийвчлан бичсэн байдаг.
2012 онд Харвард Кеннидийн их сургуульд төрийн удирдлагаар мастерт сурч эхэлсэн. 2015 онд сургуулиа амжилттай төгссөний дараа эх орондоо ирж “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэн байгуулсан. Улс орны хөгжлийн үндэс нь ард түмэн рүү чиглэсэн бодлогод суурилсан байх ёстой гэж үздэг. 2016 оны сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшин ялалт байгуулж, залуухан гишүүдийн нэг болж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
202.126.89.145
Orke kovidod yalagdaj zasag buur yaahaa medehgui eliirch bna sh dee. Xuurketei niilj tsar tahliin ued uls orniig samarsan ardiin daisan gej boddog. Udahgui ard irged hariutslaga nebej yal asuuh udur irne gej itgedeg.
Хариулах66.181.191.152
Төрийн албанд хэлмэгдэгсдийн өдөр хэзээ вэ Ерөнхий сайдаа? Me is one of them...(
Хариулах