Хөвсгөл аймаг өнөөдрөөс долдугаар сарын 9-ныг дуустал /2021.06.29-2021.07.09/ орох гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ. Тэгвэл тус аймгийн нэгдсэн эмнэлэг дотор коронавирусийн зургаан газар голомтлон тархаж, эмнэлгийн 99 ажилтан нь халдвар авчээ.
Тодруулбал, Тохиолдлуудын голомт нь зөөрлөгдсөн буюу УБ хотоос сахиураар ирсэн иргэн болон ээлжийн амралтаараа нийслэлд амарсан ажилтан хоёроос голомтолсон гэж үзэж байгаа аж. Одоогоор эмнэлгийн удирдлага мэдээллийн тасгийн 17, нүдний хоёр эмчээс голомттой 15, дотрын тасгаас үүдэлтэй 5, мэс заслын тасгийн 13, амбулаторийн 15, эдгээр голомтоос үйлчилгээний нийт 24 ажилтан халдвар авч, эмнэлгийн бусад шалтгаанаар 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр, “Гавьяатын одон найр хийж байгаа нэрийдлээр тус эмнэлгийн захирал олноор хүн цуглуулж, хүлээн авалт хийснээр энэ түвшинд хүрч, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явж чадахгүйд хүрээд байгаа” гэсэн юм.
Харин тус эмнэлгийн захирал Г.Оюунжаргал хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Коронавирусийн халдвар аймгийн Нэгдсэн эмнэлэгт голомтлон тархсан нь үнэн. Бид халдварын хумих зорилгоор долоо хоногийн хугацаатай зарим тасгуудын үйл ажиллагааг түр зогсоож, хэвтэн эмчлүүлж байсан иргэдийг хувийн эмнэлэг рүү түр шилжүүлж, халдваргүйжилт, ариутгал хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ зургадугаар сарын 21-27 хооронд зарим тасгийн үйл ажиллагаа зогсоож, зайлшгүй шаардлагатай хүүхдийн, мэдрэлийн, дотрын, хавдрын, мэс заслын тасгуудаа хэвийн ажиллуулсан. Өнөөдрөөс /2021.06.28/ эмнэлэг ногоон бүс болж хэвийн горимдоо буцаж орсон.
Зарим хүмүүс цахим орчинд эмнэлэгт халдвар голомтлон тархаж буй шалтгааныг надтай холбож тайлбарлаад байна. Гавьяатынхаа шагналыг саяхан аваад гэр бүл болон хамт олон гэсэн хоёр хэсэгт л цомхон хийсэн. Найр наадамд хийгээд явах зав зай, цаг зав байхгүй. Өдөр, шөнөгүй халдвартай хүмүүсийг эдгээхийн төлөө бид ажиллаж байна. Миний хувьд дөрвөн удаа PCR шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан” гэжээ.
Одоогоор тус аймагт эмнэлэгт халдвар авсан 256 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эдгээрийн 55 нь тус эмнэлгийн ажилчид аж. Мөн 99 эмнэлгийн ажилчдын найман нь эдгэрч, ажилдаа орсон байна. Эдгээр халдварласан ажилчид бүгд хөнгөн хэлбэрийнх ба нөгөөдөр буюу долдугаар сарын 1-нээс хэвийн ажиллаж эхэлнэ гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.72.163
Ervvl enhiig hvsie nytgiin ard tvmen mini halbar hamgaalaltaa sn hiigeerei
Хариулах