Дэлхийн хамгийн том Авто мото спортын нэг болох олон улсын Silk Way Rally 11дэхь удаагийн Дэлхийн цомын гран при тэмцээн энэ жил Монгол улсад бариалж, дэлхийд Монгол улсаа сурталчлах түүхэн боломжоо өөрсдөө үгүй хийжээ.
Тодруулбал, Энэхүү уралдаан нь жил бүрийн зуны дунд сард зохион байгуулагддаг бөгөөд авто мото спортыг сонирхдог хүмүүсийн хувьд өөрсдийн чадвар чансааг сорьсон ОУ-ын тэмцээн юм. Энэ жилийн хувьд Орос, Монгол хоёр улсын нутаг дэвсгэр дээр ойролцоогоор 5200 км замыг туулан өрсөлдөх байсан ба уралдааны нийт замын 80 хувь нь Монгол улсад өрнөх байжээ. Мөн энэхүү тэмцээнд 40 гаруй орны чадварлаг тамирчид оролцдог гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм байна.
Энэхүү шоуг дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүмүүс тэсэн ядан хүлээж үздэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Засгийн газар, ОХУ-ын Спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч манай улсын хувьд тэмцээн зохион байгуулагдахаас өмнө цагийн тулгаж хариу өгсөн бөгөөд БХЯ, Гадаад хамтын ажиллагааны байгууллагаас “Дэлхийн цомын аварга шалгаруулах SILKWAY2021 Олон улсын уралдааныг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах боломгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.
Ташрамд дурдахад, Тамирчид нь өөрсдөө зардлын асуудлаа шийдэж /100-200сая/ бэлтгэлээ базаагаад байсан байна. Энэхүү тэмцээнийг дагаад олон зуун хэвлэл мэдээлэл /160 гаруй сэтгүүлч зураглаачид/, сонирхогчид үзэгчид, баг тамирчид /40гаруй улсын 300 гаруй баг тамирчид/, арын албаныхан /2000 орчим/, аялагчид ирнэ гэж тооцоолсон ба манай улсын хувьд аялал жуулчлалаа хөгжүүлэх маш том боломж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
124.158.68.208
ЗА ӨӨРСДӨӨСӨӨ Ч ГЭХ ШИГ. СОВИДООС Л БОЛООД ЦААДУУЛ НЬ АЙСАН БАЙНА. КОВИД ЮУНААС БОЛСОН БЭЭ. СОНГУУЛЬИАС БОЛСОН ГҮЙЦЭЭ.
Хариулах