Эмч бичиж байна: Эмчлэх оргүй, эмчлэх эмчгүй, туслах сувилагчгүй, цэвэрлэх үйлчлэгчгүй хэцүү байхад юун наадам, 1024 бөхийн шинжилгээг авч өгөхгүй

Moderator
2021/06/29

Коронавируст халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрт, нас баралт нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн байгууллага, эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, тэд сүүлчийн шавхан зүтгэсээр...Яг энэ үед ард түмэн тэгш ой тохиосон Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхийг эсэргүүцэж буй. Нийгмийн сүлжээнд "NO NAADAM" гэх эсэргүүцлийн аян ч хүчээ аваад байна. 

Тэгвэл УЛААН БҮСЭД ажиллаж буй эмч энэ тухай өөрийн байр сууриа нийгмийн сүлжээндээ илэрхийлжээ. Тэрбээр "Урдах ажлаа дийлэхгүй байхад маш олон эмнэлгийн ажилчид өвдөөд эмнэлэгт эмчлэх оргүй, эмчлэх эмчгүй, туслах сувилагчгүй, цэвэрлэх үйлчлэгчгүй хэцүү байхад наадам хийнэ гэнэ наадамд оролцох хүмүүсээс тэр бөх барилдах 1024 хүний PCR бас бус шинжилгээ ажил дээр ажил нэмээд лайтай муу гайнууд юмаа... тэр шинжилгээг нь авч өгөхгүй гэж гүрийж алалцылдаа яадын ер нь... дээд тэнэгүүд чинь эмнэлгийн ажил яаж явж байгааг мэдэж байгаамуу... хамгаалалтын хувцас өмсүүлээд 31 32 градуст гадуур явуулах юмсан муусайн юмнуудын идэж уусан баастай гэдэс нь бага боловч гэсэн өөх нь багасаж хайлна биз" гэж бухимдлаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.41
    2021/06/29

    VNEN TENEG SANAGDAJ BNAA ARD TVMEN EMCH SUWILAGCH VILCHLEGCHEE BODOHGVI OWCHINEECH BODOHGVI YAJ NAADAM VZEED SUUJ .CHADAH YUM BOLOO NAADAM VZEED SUUJ BAIHAD N OCHNOO HOGSHCHVVL ZALUUCH .HVVHDVVD JIREMSEN .EH ONGOR OH WII GEJ BODDOGGVI YUM BAIHDAA NAADAM HEREGGVI .AMISGALIIN APRAT HEREGTEI BNAA

    Хариулах
  • 43.242.243.182
    2021/06/29

    Энэ монголын тэнэгүүд халдварт өвчний үед хэнэггүй үхжр зангаа болиосой.Наадам хийгээд бүгд үхэх юм бхда.

    Хариулах