Самар түүхээр гараад сураггүй болжээ

Moderator
2021/06/29

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр энэ сарын 15-нд  “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд явсан байна. 

Улмаар энэ сарын 20-ны дөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн 47 настай эрэгтэй М -ыг эрэн хайхаар сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.237
    2021/06/29

    Ой модоо ийм болгож байгаа хүмүүст хариу өгөх л байх даа

    Хариулах