Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд 2021 оны 06 сарын 10-ны өдрөөс хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, голоос 8 автомашиныг татаж гаргалаа.
Мөн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын 2 дуудлагаар шуурхай ажиллан, 2 иргэний амь насыг авран хамгаалж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 270 гаруй алба хаагч, 50 автомашин, 22 завь, дүүргийн цагдаагийн хэлтсээс 17 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас 5 алба хаагч голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж яриаг 13878 иргэнд хүргэж, 3023 автомашиныг голын эргээс холдуулж аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна