Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлиг гарган Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд өршөөл үзүүлсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар Т.Гомбосүрэн агсны дүү "Энэ алуурчин ахыг маань алсан. Төмөр замын зарцуулалтад хөндлөнгийн аудит оруулна гэснийх нь төлөө зодоод алчихсан шүү дээ. Ингээд Баттулгын зарлигаар өршөөгдөөд гараад ирдэг гэнэ ээ. Одоо ер нь яг яах ёстой юм бэ. Тэвчээр тасарч байна шүү" гэжээ.
Сануулахад, гурван жилийн өмнө буюу 2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.
Улмаар хамгийн анх Б.Махбалын гэм буруугийн шүүх хуралдаан 2019 оны нэгдүгээр сарын 18-нд шүүх хурал товлогдож байв. Шүүх хурал арав гаруй хойшилсны эцэст Б.Махбалыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм.
Түүнийг сулласан гэх мэдээллийг албаныхан үгүйсгэж байгаа ч, нийгмийн сүлжээнд иргэд албаныхны тайлбарт эргэлзэж эсэргүүцлээ илэрхийлжэ эхлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.182.220
Иргэн хүн хэнийгээ дэмжих нь тухайн хүний эрх. Энэ нөхрийн хулгай, луйвар, залиланг улиг болтлоо ярьсан тул энэ удаад өнжье. Хулгай, луйвар, залилан хийсэн хүнийг албан тушаалаа ашиглан уучлал үзүүлж болох ч, хүний амь нас бүрэлгэсэн хүний ялны хугацаанаас тодорхой хугацааг нь хөнгөлнө гэж байж болох уу??? Хүний эрх, ардчиллыг дээдэлдэг АНУ-д жирийн иргэн хүнийг үхэлд хүргэж алсан цагдаад ялыг нь дахиад нэмж байхад Монгол улсад хүн алсан алуурчдын үйлдлийг "Зөв" гээд өршөөж, уучилж байгаа нь шударга ёс, эрүүл үзэгдэл үү???
Хариулах202.179.21.235
Owoo ym uu getel teneg alham hiih ymaa ymar uchirtai ym tegwel buh horigdoj bga humuusd uuchilsl uzuuleech adilhan l tanii ard tumen tend bga
Хариулах82.81.5.217
teneg Eronkhiilogch =baisan khunii amiig Sanaataigaar Burelgesen Khuniig ingej sullaj bolokh uu .......
Хариулах