Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор ухаан алдсан гэх цэрэг "Эхнэр төрөх гээд өвдөж байна" гэж залгаад утсаа унагаад авах гэснийг ухаан алдсан гэсэн байна лээ

Moderator
2021/06/26

Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр цэргийн жагсаалд оролцож байсан алба хаагч ухаан алдсан, нас барсан гэх мэдээллүүд нийгмийн сүлжээнд тархсан.

Тэгвэл уг цэрэг хэвлэлд өгсөн тайлбартаа “Би ухаан алдаж унаагүй, манай эхнэр жирэмсэн, төрөх хугацаа нь өнгөрөөд дөрөв хоночихсон байсан юм. Тэгээд өвдөөд байна гэж залгахаар нь сандраад утсаар хальт ярьж байгаад утсаа халаасандаа хийх гэж байгаад газар унагачихсан юм. Утас маань газар унахдаа хэдэн хэсэг болчихсон учраас цуглуулж авах гээд тонгойтол хүмүүс ухаан алдсан гээд бодчихсон юм шиг байнлээ. Уг нь утсаа тэр чигт нь орхиж болох байсан ч эхнэртээ санаа зовоод авахаар болсон. Дахиад хэлэхэд миний биеийн байдал зүгээр байгаа, цахим сүлжээнд намайг “Ухаан алдсан, нас барсан" гэсэн байсан үүнд эмзэглэхгүй байгаа ч олон нийт энэ мэдээлэлд итгэж, анги салбарын маань нэрийг унагаж байгаад харамсаж байна” гэсэн юм.


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.180.216.83
    2021/06/28

    НҮД ХУДАЛ ЧИХ ҮНЭН БОЛСОН ЦАГ БОЛЖ ДЭЭ

    Хариулах
  • 202.180.216.83
    2021/06/28

    НҮД ХУДАЛ ЧИХ ҮНЭН БОЛСОН ЦАГ ЮМ ДАА

    Хариулах
  • 66.181.182.236
    2021/06/27

    Дарамталсан биз. Тонгойгоод босох ухаан балартах 2г хүмүүс ялгахтайгаан байна даа

    Хариулах
  • 202.9.46.213
    2021/06/27

    Улаан цайм дайвалзаад урд цэрэг нь түшээд газар суулгаж байхад ухаан алдаагүй гэж яаж хэлж чадаж байна аа. Хүрэлсүх новш юмаа нээрээ

    Хариулах
  • 87.214.24.143
    2021/06/26

    hurelsuh hamgiin muu daguultai eronhiilogchoor todorloo yaaj 6 jiliig davna da hurdan shuurhai ogtsordog hun dee

    Хариулах
  • 202.126.89.134
    2021/06/26

    Дарамтлагч дарамтлаа биз

    Хариулах
  • 202.126.89.15
    2021/06/26

    Хөөрхий утсаа унагаасан гэж хэл гэж дарамтлаа биз харваас ухаан алдаж унаад бусад нь түшиж авч бга биз дэ тэглээч тийм ёслол болж бхад утсаар яриад зогсоно гэж юу бдын

    Хариулах
    • 202.9.47.10
      2021/06/26

      мэдээж дарамталсан л байгаа

  • 121.170.243.39
    2021/06/26

    Boli boli

    Хариулах
  • 103.212.118.83
    2021/06/26

    Kkk chi yag jagsaal dund utas awaach

    Хариулах
  • 194.124.35.146
    2021/06/26

    Хаха нас барсан гэснээ зүгээр ухаан алдаад алгадаад сэрээсэн байснаа одоо утсаа унагаагаад авсан болсон уу гоё гоё

    Хариулах
  • 202.126.89.239
    2021/06/26

    жагсаж алхаж явахад утсаар яридаг юм уу

    Хариулах