Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Уул уурхай-Металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл технологийн парк байгуулан хөгжүүлэх болсонтой холбогдуулан тус үйлдвэрийн газрын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль энэ жилээс металлурги, металлын технологи мэргэжлээр шинэ элсэлт авч байна.
Энэхүү мэргэжлийн сургалт Уралын их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрөөр явагдах юм. Өөрөөр хэлбэл оюутнууд хоёр жил Монголд, хоёр жил ОХУ-д суралцан хос дипломтой төгсөнө. Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, физик, химийн хичээлээр өгөх бөгөөд босго оноо нь хоёр хичээлийн нэг нь 400, нөгөө нь 480-аас дээш байх бөгөөд ЭЕШ-ын онооноос хамаарч 100 хувь хүртэл төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх юм. Түүнээс гадна Засгийн газрын болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн тус сургууль мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтандаа ч металлурги, ашигт малтмалын чиглэлийн сургалт оруулахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна