“Монголын ардчилсан холбоо”-нд Монгол Улсын баатар цол хүртээлээ

Moderator
2021/06/25

Бүтэн сарын турш үргэлжилсэн шагналын буухиа үргэлжилсээр байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалаасаа буухаасаа өмнө зарлиг гарган, “Монголын ардчилсан холбоо” Төрийн бус байгууллагад Монгол Улсын баатар цол өнөөдөр хүртээжээ. 

Монголын Ардчилсан Холбоо 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын соёлын төвийн гадаа анхны цуглаанаа хийж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголын Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан юм.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.57
    1 цагийн өмнө

    Монголын нийгмийн дарангуйлагч тогтолцоог өөрчилсөн хувьсгалыг дусал ч цус гаргалгүй хийж чадсан их гавьяатай тул шагнах нь маш зөв

    Хариулах
  • 66.181.178.61
    Өчигдөр

    энэ сайхан эрх челеетэй нийгэмийг бидэнд авчирсан моах д баяр хургье

    Хариулах
  • 192.82.85.33
    Өчигдөр

    Ene yamar teneg hun be olnii avaasai geed huseed baisan hedhen hun baigaa ter shagnaliig unegyiduulchlee. Busad ter olon shagnal odon bol unendee utgagyi bolson

    Хариулах
  • 194.124.35.144
    2021/06/25

    Баатар хүн......Баатар нам зааз мэдэхгүй ээ мэдэхгүй

    Хариулах
  • 66.181.161.8
    2021/06/25

    Аливаа өөрчлөлт хувьсгал бүхэн баатар мөн билээ

    Хариулах
  • 98.7.85.96
    2021/06/25

    Өөр шиг нь … олон луйварчин, хулгайч нарыг орогнуулж, монгол төрийг хүчгүй, монгол хүнийг үнэлэмжгүй, ард иргэдийн татварыг үнэгүй мэт ховдоглон зооглох боломж олгосны төлөө… гэж ийнхүү шагнажээ.

    Хариулах