Хэдэн минутын дараа Х.Баттулга Ерөнхийлөгч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрийн тамгыг гардуулан өгнө. Ингэснээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.
2017 онд “Монгол ялна” уриа дэвшүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгч байсан хугацаанд Монгол Улс ялсан уу?
Яг одоо бол Монгол ялагдаж байна? Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь нэмэр ч их. Тэр сүүлийн сар шахмын хугацаанд төрийн дээд одон медалийг мянга мянгаар нь гардуулсан. Энэ бол өнөөдрийн халдварын өндөр тооны бас нэгэн том шалтгаан.
....Тэр Ерөнхийлөгч байх хугацаандаа эдийн засгаа хөл дээр нь босгож чадсангүй, баян хоосны ялгаа улам бүр ихсэж байна, ажлын байр хангалтгүй... Бодит дүр зураг нэг иймэрхүү л байна. Нэг үгээр Ерөнхийлөгчийн "Монгол Ялна" гэх уриа ингээд л төгсгөл боллоо....
Шинэ жилийн хундага дагасан зээл тэглэлтээс өөр онцлох юмгүй тав дахь Ерөнхийлөгч ийнхүү суудлаа орхилоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүйгээр суудлаасаа бууж байгаа нь энэ.
Саяхныг судалгаанаас түүний улс төрийн рейтинг өндөр байгааг харуулсан. Тэгвэл тэр энэхүү өндөр рейтингээ цаашид хэрхэн ашиглах вэ? УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших үү, АН-ын гишүүнчлэлээ сэргээх үү гээд түмэн асуултад тэр хариулт өгөх нь дамжиггүй...Ямартай ч тэр суудлаасаа буухдаа "Монгол Ялна" гэдэг үгээ ам бардам хэлэх чадсангүй....
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.131.242.102
Xurelsux yasiin
Хариулах112.72.15.182
buu dongod, naad hun chin hiih yumaa hiisen
Хариулах