Орхон аймаг руу шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу унажээ

Moderator
2021/06/25

Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэдэг газар замын хажуу руу унасан осол өчигдөр 20:40 цаг орчимд болжээ.

Энэ тухай дуудлагыг тухай өдрийн 21:45 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход бороо орж төмөр замын ул шороо угаагдаж төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаж, 3 вагоноос түлш асгарч байжээ.

Иймд Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай зургаадугаар сарын 25-ны 00:55 цагт хөдөлсөн. Ослын газарт Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.176
    12 цагийн өмнө

    Энэ зураг бол аль 2 3 жилийн өмнө айраг суманд вагон унасан үеийн зураг.

    Хариулах
  • 112.72.15.182
    2021/06/25

    ийм осол удаа дараа гарч байгаа, салбарын сайд, УБТЗ-ын удирдлага нь яагаад хариуцлага хүлээхгүй байна?

    Хариулах