Соёлын сайд Ч.Номингийн "Төрт ёсоо дээдэлдэг хүн наадмыг дээдлэн хүндлэх ёстой" гэх үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна

Moderator
2021/06/24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Энэ үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол наадам бол соёлын биет бус өв. Наадмаа сайхан зохион байгуулах ёстой" гэсэн бол Соёлын сайд Ч.Номин "Соёлын боловсрол олгох, түүх, хэл соёл, зан заншлаа хадгалан хамгаалах, сурталчлах талаар энэ хуульд оруулсан. Наадам бол Монгол Улсын төрд ёсны өв юм. Төрт ёсоо дээдэлдэг соёл ухамсартай Монгол хүн бол наадмыг дээдлэн хүндэлж явах ёстой" хэмээсэн юм. 

Гэвч үүний энэ үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж эхлээд байна. Учир нь цар тахлын хүнд нөхцөл иргэд наадам хийхээр илүү цар тахлын үед нэн шаардлагатай төхөөрөмжийг худалдан авах нь илүү оновчтой гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.0
    2021/06/24

    энэ хүүхэн нэг л биш ээ

    Хариулах
  • 103.229.178.26
    2021/06/24

    тэгээд энэ муухай халдварт өвчнөөр өдөр Монгол хүмүүс арван хэдээрээ нас бараад байхад наадам хийгээд л наргиж цэнгээд явж байвал ухамсартай хүн болох уу ????

    Хариулах