“Цагаан хад” суурьшлын бүсэд долдугаар сарын 6 хүртэл хөл хорио тогтооно

Moderator
2021/06/23

Өмнөговь аймаг бол уул уурхайн бүс нутаг. Тус аймгийг "Ногоон бүс"-ээр зарлаад байсан ч өнгөрсөн өдрүүдэд аймгийн хэмжээнд 14 тохиолдол бүргэгдээд байна. 

Иймээс тус аймагт Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 24 буюу маргаашнаас 06.00 цагаас долдугаар сарын 06-ны 06.00 цагт хүртэл ААН, иргэдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах Ханбогд сумын Засаг даргын захирамж гаргажээ. 

Энэ хүрээнд хилийн бүсэд халдвар алдахгүйн тулд “Цагаан хад” суурьшлын бүсэд ийнхүү тэг зогсолт хийж, бүх ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна