Монгол улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны 03-р сарын 31-ний өдөр зургаан бөх, ковид халдварын улмаас нэг бөх 2021 оны 05-р сарын 13-ны өдөр өгсөн болно. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори зургаан бөхийн шинжилгээний хариуг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад 2021 оны 06-р сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг 2021 оны 06-р сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.
МДЭҮБайгууллага шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн Монголын Үндэсний бөхийн холбоонд д 2021 оны 06-р сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна.
Улсын харцага Ц.Одбаяр, Д.Бат-Эрдэнэ, О.Хангай, Д.Анар, Х.Гантулга, Г.Баасанхүү, Т.Бэгзсүрэн нарын бөхчүүд өөрсдийн санаачилгаар допингийн шинжилгээ өгсөн бөгөөд бүгдээс нь допингийн төрлийн хортой бодис илрээгүй байна.
Цэвэр, шударга өрсөлдөөнийг уриалж байгаа харцагуудадаа спортын өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна