Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр вирусийн эсрэг эм, тарилгын эмийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүд гарч, Арбидол эмийг 3-4 дахин өндөр үнээр худалдаалж буй талаар олон нийт нийгмийн цахим сүлжээнд шүүмжлэх болсон.
Аудитын дүгнэлтээр зах зээл дээр эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар өндөр үнэтэй борлуулж байна.
Эрүүл мэндийн яам нь 2021 онд Коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх эм /Умифеновир, Фавипиравир болон Ремдесивир/-ийн 5 удаагийн худалдан авалтын буюу 899,254,800.00 төгрөгийн мэдээллийг Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-т заасны дагуу ил тод мэдээлээгүй байна.
Түүнчлэн, хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т заасан таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын нийт 759,133,600.00 төгрөгийн 4 гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зөвлөмжийг аудитад хамрагдсан байгууллагуудад өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна