Л.Энх-Амгалан: ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхдэд шалгалт өгөх боломжийг олгоно

Moderator
2021/06/19

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Нийт 40420 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Гэвч өнөөдрийн байдлаар 2000 гаруй ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас коронавирусийн халдвараар өвчилж, тусгаарлалтад байгаа аж. 

Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д хамрагдах боломжгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн мэдэгдсэн.  Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхдэд боломж олгоно. Нэг ч хүүхдийг шалгалтаас гадуур үлдээхгүй. Бидний өмнө эрсдлүүд байна. Коронавируст халдвар авч гэртээ болон эмнэлэгт эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд iPad-аар тусгай программаар шалгалт өгүүлэхээр туршиж байна. Энэ туршилт ажилттай байвал үүнийг хэрэгжүүлнэ, ирэх долоо хоног албан ёсны мэдээллийг өгнө.  ЭЕШ улс орон даяар нэг өдөр нэгэн зэрэг болдог. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан хүүхдийн тоо 2000 байгаа. Энэ тоо 4000, 6000 болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд, мөн УОК-оос улс орон даяар хатуу хөл хорио тогтоох юм бол хүссэн хүсээгүй ЭЕШ-ыг хойшлуулахаас өөр аргагүй " гэсэн юм. 

Мөн тэрбээр хариуцлагагүй мэдэгдэл хийсэн БҮТ-ийн албан тушаалтанд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна