Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журмын тухай тогтоолын төслийг баталлаа

Moderator
2021/06/17

УИХ-ын өнөөдрийн чуулганаар  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн юм. Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна