Жирэмсэн эхчүүдийн ковидын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхдээ юуг анхаарах ёстой талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр “26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэй өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11,109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна. Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд нь “Файзер” вакциныг хийхээр дүүрэг бүрд нь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа.
13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой. Хэрвээ 34-өөс дээш долоо хоногтой жирэмсэн бол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. Жирэмсэн эх ковидын халдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад ажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна