Самарт явсан 50 настай иргэн сураггүй болоод долоо хоножээ

Moderator
2021/06/16

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байснаас 1 хүн эн сарын 08-ны өдөр сураггүй болсон тухай дуудлагыг энэ 15-ны өдрийн 11:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газар, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн 50 настай эрэгтэй Ч -г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 06.15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын Байшинт уулын чиглэлд явсан. Ууланд бороо орсон зам хальтиргаа гулгаа их байгаа тул 2-3 хоног явах чигтэй байгаа аж.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна