Эрүүл мэндийн сайд аа, яамнаас их хэмжээний татаас авсан ч "Арбидол" эмний үнэ тэнгэрт хадчихлаа

Moderator
2021/06/15

 "Арбидол" нь вирусний эсрэг эм бөгөөд коронавирусний эмчилгээнд олон улсын түвшинд голлон хэрэглэж байна. Манай улсад халдварын тархалт  нэмэгдэж байгаа учраас  "Арбидол"  гэх эмний эрэлт хэрэгцээ өсөхийн хэрээр үнэ огцом нэмэгдэж байгаа юм. 

Тэгвэл яамнаас их хэмжээний мөнгийг уг эмийг авахад зарцуулсан баримтыг Т.Цогтгэрэл цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр ""Арбидол" эмний төлбөрт ЭМЯ-аас 726,733,600₮ төлсөн ‼️Корона вирусаар халдварлаж өвдсөн иргэдийн эмчилгээ болон урьдчлан сэргийлэх зорилгоор хэргэлэж буй Арбидол эмний үнэ өдөр ирэх тусам өсч байгаа тухай УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хатуу шүүмжилж байна.

Энэ ч зөв. Учир нь уг эмний төлбөрийг татвар төлөгч иргэд бид түрүүлээд 4, 5-р саруудад гэрээ хийж Мөнхийн тун ХХК, Ач Үр ХХК-иудад төлсөн байдаг.

Уг баримтуудыг Шилэн Цогоо нь Шилэн дансны баримтуудаар гаргаж ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын шүүмжлэлтэй санал нэг байна‼️" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.109.245
    2021/06/15

    1000 tugruguur avaad 38000 arai yu

    Хариулах
  • 202.179.27.61
    2021/06/15

    Zud bolohod nohou zooldog mongolchuudiin iim muuhai zan

    Хариулах