Зүрхний хагалгаанд орох шаардлагатай 10 хүүхдийн зардлыг шийдвэрлэжээ

Moderator
2021/06/15

Энэ онд зүрхний хагалгаанд яаралтай орох 10 хүүхдийн хагалгааны зөрүү өртгийг Хэнтий аймгийн Засаг даргын санаачилгаар нөөц сангаас шийдвэрлэн олгохоор боллоо.

 Б.Болдсайхан эмч Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш хэрэгжүүлж байгаа юм. Тэрбээр тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 3-ны өдрийг хүртэл багийн хамт зүүн гурван аймагт ажиллаж, Хэнтий аймгаас 100 шахам хүн хагалгаанд орох шаардлагатай гэж оношлоод байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна