ШУУРХАЙ: Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 25-нд тангаргаа өргөнө

Moderator
2021/06/11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өнөөдөр УИХ-д өргөн барьсан.  Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийг тангараг өргүүлэх тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхийг зургадугаар сарын 25-ны 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэхээр тогтоолын төслийг дэмжив.

 Тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батална. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна