Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан өнөөдөр үдэлтийн зоог барина

Moderator
2021/06/11

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол ирэх долоо хоногт болох тухай албан бус мэдээлэл байна. 

Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрынхандаа ажлаа хүлээлгэж өгөх бэлтгэл ажлыг дуусгахыг сануулсан байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр үдэлтийн зоог барих зар тараажээ. Энэхүү үдэлтийн зоог барих үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдыг оролцуулах тухай эх сурвалжууд мэдээлж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна