Энэ сарын 09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 236 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 160 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцөций сумын нутаг дэвсгэрт шороон замд Lui gong GL маркийн Т жолоочтой автомашин, явган зорчигч хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
2021 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 20:00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн А жолоочтой автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.
2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч, жолоочийн амь нас хохирсон
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна