2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгууллаа.
Сонгуулийн үр дүнгийн талаар "Зөв хүн-электорат" эвслээс мэдээлэл хийж байна. ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Зардал багатай сонгууль боллоо. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй хүн өрсөлдсөн. "Зөв хүн-электорат" эвслээс Д.Энхбат нэр хүндтэйгээр өрсөлдсөн. Бидэнд саналаа өгсөн 255 мянган сонгогчдодоо талархаж байгааг минь хүлээж авна уу. Бид бодлого, зарчмаараа монголын улс төрд өрсөлддөг зөв жишгийг хэрэгжүүллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэе. Монгол төрийн хүндтэй албыг зургаан жилд хашна нэр төртэй хашна гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй өрсөлдсөн С.Эрдэнэд талархал илэрхийлье. Гадаадад байгаа иргэд энэ сонгуулиар маш идэвхтэй оролцсон. Гадаад байгаа сонгогчдын 75.4 хувь нь "Зөв электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслээс 1.2 тэрбум төгрөгийн хандивыг сонгуульд зарцуулсан. Энэ мөнгөний дийлэнхийг гадаадад байгаа иргэд хандивласан. Биднийг сэтгэлээрээ дэмжсэн гадаадад байгаа иргэдэдээ талархлаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
192.82.69.176
Мөрөөрөө уих д сонгосон түмнээ хүндлээд хүн шиг байж болохгүй юу малаа дандаа эргүү эсрэг юс гуцна эёрэг бүдүүлэг хувцаслана яах гээд өдөөд байгаа юм хажууд чинь эхнэр гэж нэг юм байна уу мэдрэмжгүй чавганц юмуу монгол ёсоор хувцаслахыг бас мэддэгүй хүүх үү
Хариулах64.119.27.7
Puuz umsuugui bol arai olon sanal avah bailaa, kkk
Хариулах66.181.187.101
За доржханд гэдэг хзн монгол ёс зүйтэй л байгаарай нээх янз бүрээр өдөөд доромжлоод байхгүй шүү ёр нь хэр чадлаа мэдэж яв олон зан хэрэггүй ээ
Хариулах