2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас УД.Энхбат нар нэр дэвшин өрсөлдсөн. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх бусад өрсөлдөгчөөсөө давуу санал авч, ялалт байгуулаад байна.
Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд байгаа 2087 хэсгийн хорооноос ирүүлсэн урьдчилсан дүнг нэгтгэсэн байдлаар:
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 819,128 санал
"Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242,629 санал
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72,269 санал тус тус аваад байна
ЗУРГАА ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НАМТАР
У.Хүрэлсүх нь 1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2020 оны 07 сарын 02-ны өдрийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг дахин улираан Монгол Улсын Ерөнхий Сайдад 98.5 хувийн саналаар томилов. 2021 оны 01 сарын 21-ны өдөр МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол улсын түүхэнд анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөн УИХ-ийн гишүүд энэхүү саналыг 95 хувийн саналаар огцруулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.21.170
Баяртай байна баяр хүргэе.
Хариулах43.242.242.42
АН одоо сөнө гэртээ хоолоо хийгээд л архи уугаад л салгалаад бай
Хариулах122.201.19.99
тэнэг коммунист ёслоол явах юм дандаа цүнх барьж пялдагдсан он жилүүд бнаа
Хариулах